Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж, Төрийн банк, Цахилгаан станцуудыг хувьчилна

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор доор дурдсан төрийн өмчит компаниудын тодорхой хувийг хувьчлахаар болжээ.

Тухайлбал дулааны II, III, IV цахилгаан станцууд, Багануурын уурхай, Монголын Цахилгаан холбоо, Монгол Шуудан, Шивээ овоо уурхай, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж зэрэг багтсан байна.

Эднээс одоогийн байдлаар Монгол Шуудан, Багануурын уурхайн 30 гаруй хувь хувьчлагдаад байна.

Тэгвэл мэргэжилтнүүдийн дүгнэснээр зарим хувьчлалууд цөөн хоногийн дотор зарлагдаж, хувьцааг нь жирийн иргэд гэхээсээ илүү томоохон хөрөнгө оруулагчид худалдаж авсан аж.

Тухайлбал долоодугаар сарын 1-нд “Багануур” ХК-ийн хувьцааны арилжаа зар гарснаас гурав хоногийн дараа явагдсан тул олон нийтэд мэдээлэл нь тийм ч сайн хүрээгүй гэв.

Гэхдээ УИХ-ын тогтоолын дагуу ойрын хугацаанд хувьчлагдах томоохон төрийн өмчит компаниуд бий. Иргэд эдгээр хувьчлалд оролцож үндэсний томоохон компаниудын хувьцааг эзэмших боломжтой болж байна.

Энэ талаар Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангар “Төрийн өмчийн хувьчлалд оролцох хүсэлтэй иргэд аж ахуйн нэгжүүд эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөж байна” хэмээв.

Б.МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *