Categories
мэдээ улс-төр

Дэд сайдаар арав нь томилогдож, гурав нь буцаагдлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар арван дэд сайдыг томилж, тогтоол баталлаа. Эдгээр сайдуудад, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр /УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх/, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа /МАН-ын Нарийн бичгийн дарга/, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж / ОБЕГ-ын дарга асан /, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга /МАН-ын Нарийн бичгийн дарга/, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн / “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан/, Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг /НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга/, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр /УИХ-ын гишүүн асан/ нарыг томилсон байна.

Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс Барилга, хот байгуулалтын дэд сайдад М.Батбаяр, Гадаад харилцааны дэд сайдад Г.Тэнгэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Т.Аубакир нар дэд сайдад батлагдсангүй. Харин МАН-ын Удирдах зөвлөл дахин гурван сайдын асуудал хэлэлцэх болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *