Categories
мэдээ спорт

Даншигийн бөхийн бүртгэл явагдаж байна

Хоёр дахь жилдээ “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам энэ сарын 6,7-нд Хүй долоон худагт болно. Наадмын хүрээнд хүчит 256 бөхийн барилдаан болох юм. Бөхчүүдийн бүртгэлийг энэ сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд авахаар болсон байна.

2015 онд Даншиг наадам анх зохион байгуулагдахад 256 бөх барилдаж байсан. Тухайн үед сугалааны дагуу таарч байсан бөгөөд нэгийн даваанаас эхлээд сонирхолтой барилдаан олон гарсан.

Хүй мандлын дэвжээнд хурсан олон болон цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзсэн олон зуун бөх сонирхогчдыг өндөлзүүлсэн Даншиг наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва /тухайн үед улсын начин цолтой байсан/ түрүүлж, 3авхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба /улсын гарьд/ үзүүрлэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *