Categories
мэдээ нийгэм

ФОТО: Чингисийн талбайд “Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэн нээгдлээ

Байгаль орчноо хайрлан хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилготой “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн Чингисийн талбайд өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, эко эрчим хүч, эко цахилгаан, дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэл зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Энд Монголдоо үйлдвэрлэсэн арьс ширэн бүтээгдэхүүн, модоор хийсэн хүүхдийн тоглоом, хог хаягдал дахин боловсруулж хийсэн бүтээгдэхүүн, Монголд тулгамдсан сан техникийн асуудлуудыг хөнгөвчилж өгсөн шийдлүүд гээд байгальд ээлтэй бүтээлүүдийн дээж танилцуулгыг дэлгэжээ.

Үзэсгэлэнг Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцохоор ирсэн төлөөлөгчид үзэж сонирхож байсан юм. “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *