Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Та нар хүний эрхийн хорооноос намайг хассанаараа гудамжинд тэмц гэж байна

Өнөөдөр УИХ-ын чуулган хаалтаа хийсэн билээ. Хаалтын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд эрх баригчид хүчинд хандан нэлээд хурц үгийг хэлсэн юм.

Тэрбээр “1990 оны ардчилсан хувьсгалд би манлайлан оролцсон. Тэр үед танай намын удирдлагууд гудамжинд жагсаж байсан биднийг хүлээж авч үгийг маань сонсож шийдвэр гаргалтаа хийж байсан. Гэтэл өнөөдөр та нар биднийг дэвсэлж дээрэлхээд сайн зүйлд хүрэхгүй байх. Танай намынхан бидэнд “Гурван байнгын хороо өглөө, болоош дээ” гэсэн. Ийм юм байж болохгүй. Бид Ардчиллын төлөө амь насаа золиослон тэмцэж байсан. Тийм учраас Ардчилал мухардалд орж байна уу даа гэж би санаа зовж байна. Та нар биднийг цөөнх гэж ад шоо үзсэн маягтай харьцвал бид нар зүгээр гудамжиндаа гарч тэмцье. Бидний ард 46 хувийн сонгогчид байгаа. Та нар хүсээд байгаа бол бид тэмцье. Энэ тэмцэл 90 оныхоос илүү тэмцэл болно шүү. Эсвэл биднийг тэр дэд хороонууддаа оруулаад суулгачих. Бид тэнд ард түмнээ төлөөлөөд үгээ хэлээд сууж байя.

Та нар олонх болсон юм чинь хүчиндээд явна. Наад зах нь та нар хуулиа зөрчсөн ийм анхдугаар чуулган явуулж байгаа нь харамсалтай зүйл болж байгаа юм. Баасанхүү гишүүнийг яагаад дэд хорооноос нь хасдаг юм бэ? Намайг хүртэл дэд хорооны бүлгээс хасахын тулд тусгай байнгын хорооны хуралдаан хийж байгаа байдал ухралт авчирч байна .Би зургаан удаа парламентад сонгогдсон гишүүн. Би сар бүр хүний эрхийн байгууллагуудтай уулзаж байдаг. Та нар хүний эрхийн хороонд оруулахгүй байснаараа намайг гудамжинд тэмц гэж байна” гэсэн юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *