Categories
мэдээ спорт

Монголын 16 настай тамирчин Бразилийг зорилоо

Бразилын Рио де Жанейро хотод болох 2016 оны зуны олимпийн наадамд Монгол Улсаас 50 тамирчин оролцох эрхтэй болсон билээ. Тодруулбал, чөлөөт бөхийн төрлөөр 10, жүдо бөхөөр 19, боксын спортоор 6, байт харваа 1, буудлага 3, хөнгөн атлетик 5, таеквондо 1, хүндийн өргөлт 1, усанд сэлэлт 3 тамирчин оролцоно. Тэгвэл усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн ганц тамирчин маань 16 настай Хангарьд клубын тамирчин спортын 1-р зэрэгтэй Баярын Есүй юм. Тэрбээр өнөөдөр Бразилийг зорьжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *