Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү гишүүн хаалтын хуралдаан дээр бухимдав

УИХ-ын анхдугаар чуулганы хаалтын хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр АН-ын бүлгийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар багагүй шүүмжлэлтэй хандав. О.Баасанхүү гишүүн өөрийг нь дэд хорооны бүрэлдэхүүнд оруулаагүйд гомдсон бололтой үг чулуудаж “Гэгээ, гэрэлтэй өдөр томилгоо хийж байгаад баяртай байна. Хар шөнөөр хулгайч нар л ажилладаг. Нойроо харамласандаа ингэж хэлж байгаа юм биш. Дэд хороонд намайг санаатайгаар оруулаагүй. Ёсзүйн дэд хорооны дарга болж, сөрөг хүчний байр сууринд ажиллах хүсэлт илэрхийлснээс болж та нар надаас хариугаа авч байгааг чинь мэдэж байна. Та нарын хууль зөрчсөн үйлдэлтэй тууштай тэмцэнэ. Анхнаасаа л хуулийг баримталж ажиллаарай гэж хэлье” хэмээн олонхид сануулсан юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *