Categories
мэдээ спорт

“Говийн бүсийн хурд-2016” наадамд МУ-ын аварга Ч.Санжаадамба түрүүлжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Говийн бүсийн хурд-2016” уралдаан, Таван толгой хувьцаат компанийн 50 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөв.

Тус наадмын бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх хүч сорин барилдахад Архангай аймгийн Хашаат сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт хороо, Ажнай корпораци, Бөх билэгт дэвжээний бөх Монгол Улсын аварга Ч.Санжаадамба долоо даван түрүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт Хороо, Энхийг сахиулах 350-р анги, Ажнай корпораци, Ажнай дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэжээ.

Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харъяат ОБЕГ-ын Аврагч СХ, Голден хаммер ХК, Дүнжингарав дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат ОБЕГ-ын Аврагч СХ, Онцгой байдлын 14-р аврах тусгай анги, EFES худалдааны төв, Түшээт ханы аварга дэвжээний бөх улсын начин А.Алтанхуяг нар тус тус шалгарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *