Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр анхдугаар чуулганыг хаана

УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр хаана. Анхдугаар чуулганыг хаахын өмнө Төрийн албаны зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хуралдаж байна.

Уг асуудлыг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа гурав хоног байсан бөгөөд өнөөдөр дуусаж байгаа юм. Анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөсний дараа буюу 14.00 цагаас эхлэн Байнгын хороод хуралдаж, дэд хороодын дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ингэхдээ ирэх оны төсөвт саналаа тусгах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *