Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд цагаан эрвээхийний тоо ихэсчээ

10-аад хоногийн өмнөөс бие гүйцсэн эрвээхийнүүд нисэж эхэлсэн. Тэгвэл тухайн жилийн хуурайшилт, температур нь цагаан эрвээхийний бие гүйцэж гарч ирэх хугацаанд нь нөлөөлдөг байна. Бие гүйцсэн хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг аж. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжилдэг байна. Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндөглөдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь ба ямар нэгэн халдвар тараадаггүй аж. Мөн хүнийг хазна хатгана гэсэн ойлголт байдаггүй байна. Тиймээс та цагаан эрвээхийнээс айх хэрэггүй ба төвөгтэй байвал гэрэл доор хувинтай ус хийж тавиад тэднийг хороож болох юм. Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахчихсан бол түүнийг нь бие гүйцэхээс нь өмнө устгахгүй бол ирэх жил бие гүйцээд гараад ирдэг аж.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *