Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг маргааш 10:00 цагт мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 11.00 цагт зарласан байна. Чуулганы хуралдааны өмнө 10.00 цагт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Өнгөрөгч долоо хоногт анхдугаар чуулганыг хаах төлөвлөгөөтэй байсан УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан учир хойшилсон юм. ЗГХЭГ-аас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа холбогдох байгууллагууд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.

Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-аас Самдангийн Цэдэндамбыг, УИХ-ын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн. Уг томилгоог Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн. УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага өнөөдөр дуусах учир маргааш анхдугаар чуулган уг асуудлыг хэлэлцээд хаах чиг барьж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *