2016 оны 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4нд зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 градус өдөртөө 33-38 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 4-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 25-30 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. 5-наас бага зэрэг сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 5-6нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө 21-26 градус өдөртөө 34-39 градус хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
О.ӨНӨР