Categories
мэдээ нийгэм

Бразилийн алдарт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Зико Монголд ирнэ

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар Бразилийн хөл бөмбөгийн домогт Пелетэй зүйрлэж “Цагаан Пеле” хэмээн нэрийддэг домогт тоглогч Зиког Монгол улсад айлчлахыг урьжээ. Зико урилгыг хүлээн авч ирэх есдүгээр сард Монголд айлчлахаар төлөвлөж байгаа аж.

Тэрбээр Бразилын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд гоцлон 71 удаагийн тоглолтод 48 удаа гоол оруулсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ шигшээ багийнхаа түүхэнд дөрөвдүгээрт жагсдаг. 1978, 1982, 1986 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай тоглож, алдар хүндээ олсон тэрээр зодог тайлж, 2004 оны Ази тив, 2006 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы шигшээ багийг дасгалжуулан бэлтгэж байсан.

Алдарт хөл бөмбөгчин өөрийн төрөлх Рио-де-Жанейро хотноо бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зориулан хөлбөмбөгийн төв ажиллуулдагтай болбоотойгоор

Монголд ч мөн “Зико сан” байгуулагдахаар яригдаж буй бас Зикогийн нэрэмжит клубт бразил дасгалжуулагчид ажиллах бөгөөд олон улсын стандартын дагуу хүүхэд, залуучуудыг бэлтгэх аж. Энэ нь манай орны хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуусын хувьд сайхан боломж юм аа.

Б. Уянга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *