Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Намрын их ажил, өвлийн бэлтгэлээ базааж байгаа энэ өдрүүдэд хөдөө аж ахуйн салбарт цаг нартай уралдан амжуулах, шийдвэрлэх тулгамдсан асуудлууд олон байгаа билээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариаланчдын төлөөлөл болох Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны гишүүдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг “Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 320-350 мянган тонн хүнсний улаанбуудай шаардлагатай. Тариаланчдын өмнө тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн гол санал нь дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайг улс тариаланчдаасаа худалдан аваад байх тохиолдолд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх байдлаар ажиллаж байгаа тариаланчид хөл дээрээ зогсоод авах боломжтой.

Мөн тариаланчид банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нэхэгддэг, зээл авах нөхцөл байдаггүй үнэндээ хэдэн трактор комбайнаас өөр барьцаалах хөрөнгө байхгүй ийм нөхцөлд тариалангийн газраа өмчлөх, эргэлтэнд оруулах боломж байгаа” хэмээн уулзалтын үеэр хэллээ.

Салбарын сайд намын мөрийн хөтөлбөрт багтсан үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогоо барьж, хамтран ажиллах боломжууд бий гэлээ.

Эх сурвалж ХХААХҮЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *