Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

“Даншиг наадам-Хүрээ цам-2016″ шашин соёлын наадмыг наймдугаар сарын зургаан долооны өдрүүдэд “Хүй долоон худагт” зохион байгуулагдана.

Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас том оврын 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо. Хүй долоон худаг руу явах автобус нь наймдугаар сарын зургаанд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-ийн урд талын буудлаас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин наймдугаар сарын долоонд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *