Categories
мэдээ нийгэм

Оюутолгой компаний гүйцэтгэх захирлаар Армандо Торресийг томилжээ

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэйг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Армандо Торресийг томилох шийдвэрийг “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак гаргажээ. Эндрью Вүдлэй нь 2014 оноос эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан билээ.

Харин Армандо Торрес нь ирэх наймдугаар сарын 1-нээс ажилдаа орох юм байна. “Оюутолгой”-н шинэ захирал Армандо Торрес нь “Rio Tinto”-ийн хөнгөн цагааны салбар нэгж болох “Rio Tinto Alcan”-д олон жил удирдах алба, “Rio”-ийн Австрали дахь хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг хариуцан ажиллаж байжээ.
О.САРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *