Categories
мэдээ спорт

“Цахилгаан Болт”

Удахгүй Бразилын Рио де Жанейро хотноо зуны олимпийн 31 дүгээр наадам болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зуны олимпод онцгой амжилт үзүүлж байсан зарим тамирчны тухай хүргэж байна. Та бидний сайн танил, олимпийн аварга, ДАШТ-ний найман удаагийн аварга, дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн тамирчин Усэйн Болтын түүхээс багахныг энд өгүүлье.

Тэрээр жирийн л нэг хөдөөний хүү байв. Түүний ээж аав нь ногоо худалдаалж амь зуудаг харин Болт ахынхаа хамт өдөржин гудамжинд хөл бөмбөг тоглож цагийг өнгөрүүлдэг байжээ. Хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн тухай огтхон ч боддоггүй байсан байна. Гэвч амжилтад хүрсний дараа түүний амьдрал эрс өөрчлөгдөж хамгийн сайн найз, туслах НЖитэйгээ Кингстон дахь гурван унтлагын өрөөтэй тансаг байрандаа тогоочоороо хоолоо хийлгэн, ханхар залуусаар бие хамгаалуулан амьдрах болсон гайхалтай түүхтэй. Пума брэндтэй байгуулсан 20 сая ам.долларын гэрээ нь түүнийг ингэж хангалттай амьдруулах болсон байна.

Шив шинэхэн алтлаг өнгийн Nissan GT-R. Тэр бараг л над шиг хурдан.

Усэйн Болт нь 2008 оны Бээжингийн олимпийн 100 метрт 9.58, 200 метрт 19.19 секунд гүйж дэлхийн шинэ дээд амжилт тогтоож хоёр алтан медаль, мөн багийнхны хамтаар 4х100 метрийн буухиад 37.10 секунд гүйж дэлхийн дээд амжилтыг тогтоож алтан медалийн эзэн болж байсан юм. Бээжингийн олимпод түүний од нь гийж байв.

Тэрбээр дөрвөн жилийн дараа Лондонгийн олимпоос мөн эдгээр төрөлдөө дахин алтан медалийн эзэн болсноор олимпоос зургаан алтан медальтан болжээ. Түүний дээд амжилт нь 2012 онд Лондонгийн олимпод тогтоосон 100 метрт 9.63 секунд юм.

Усэйн Болт нь 1986 оны наймдугаар сарын 21-нд Ямайк улсад төрсөн. Тэрбээр 15 настай байхдаа Ямайкийн Кингстонд болсон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль авсан нь түүний анхны амжилт байлаа. Үүний дараа түүнийг олон улсын хөнгөн атлетикийн холбоо хүлээн авч түүнд “Ирээдүйн од” шагнал гардуулснаас хойш “Цахилгаан Болт” нэрээр алдаршсан билээ.

Тэрбээр шөрмөсөө гэмтээсэн ч 2004 онд Ямайк улсаас олимпод орох тамирчны тоонд орсон юм. Болт 2005, 2006 онд дэлхийн топ таван амжилтанд хүрээд байлаа. Харамсалтай нь гэмтэл нь хүндэрсний улмаас бүрэн эдгэтэл дараагийн тэмцээнүүдээс нь чөлөөлж байжээ.

2007 онд улсынхаа 200 метрийн рекордыг эвдэхээр зорьж байсан ч 30 настай Доналд Куэйррид ялагдан мөнгөн медалийг хүртжээ. Дараа нь тэрбээр Япоын Осакад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр дахь мөнгөн медалиа авчээ. Энэ нь түүнд урам зоригийг өгч цаашдын амжилтын гараагаа бататгахад нь тус нэмэр болсон байна.

2012 оны олимпийн 200 метрт түрүүлснийхээ дараа телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний хүрч болох дээд амжилт. Би одоо домог болсон. Би цаг үеийнхээ хамгийн агуу тамирчин. Одоо надад өөр тогтоох амжит үлдээгүй” гэжээ. Тэрээр 2011 онд алдаад байсан дэлхийн аваргаа 2013 оны наймдугаар сарын 11-нд нөхөж авсан юм. Түүний өөрийгөө илтгэх нэрийн хуудас нь “Цахилгаан Болт” хоч болон энэхүү поз юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *