Categories
мэдээ улс-төр

​Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тайлангаа ирүүлэхийг мэдэгдлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу долдугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.

Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу наймдугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн дагуу хүргүүлэх ёстой гэж заасан байдаг.
Тэгвэл заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.
Иймд заасан хугацаанд тайлангаа ирүүлэхийг нэр дэвшигчдэд нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдэгдлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *