Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Мэргэжлийн Засгийн газрын тухай нэмж өгүүлэх нь” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Lkllipop хэмээх нэгэн гэгээлэг үйлчилгээний газар Монголд үйл ажиллагаагаа явуулаад зургаан жилийн нүүр үзжээ. Энэ нь ямар газар вэ гэвэл зөвхөн хүүхдүүдэд үйлчилдэг салон юм. Үлгэрийн гэмээр орчинтой тус газраас энэ удаагийнхаа “Өдрийн сурвалжлага”-ыг бэлтгэлээ. Уншигч та нэг болон дөрөвдүгээр нүүрээс унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлагыг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Мэргэжлийн Засгийн газрын тухай нэмж өгүүлэх нь ” нийтлэл хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Оюунболдтой Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсаныг зургадугаар нүрнээс уншиж сонирхоорой.

Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан зөвлөмж ирүүлсэн байна. Энэ тухай баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс унших боломжтой.

Хэдхэн хоногийн өмнө Дархан-Уул аймагт ачааны галт тэрэгний осол гарч зургаан вагон дундаасаа салсан хэрэг гарсан билээ. Энэ тухай холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн байна. Энэ тухай болон УБТЗ-тай холбоотой зарим мэдээллийг аравдугаар нүүрнээс уншина уу.

Саяхан Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараат 10 км-ийн уралдаанд монгол тамирчин түрүүлж алтан медаль хүртсэн билээ. Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяртай хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 90191890 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *