Categories
гадаад мэдээ

“Рио-2016” олимпийн наадмын нээлтэнд В.В.Путин оролцохгүй гэв

ОХУ-ын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Ерөнхийлөгч В.В.Путин Бразилд болох олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр “Ерөнхийлөгчийн цагийн хуваарьт олимпийн наадмын нээлтэд оролцох талаар тусгагдаагүй. Энэ өдөр тэрээр ажил хэргийн уулзалттай” гэж хэлснийг “ТАСС” агентлаг мэдээллэсэн байна. Мөн тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч олимпид оролцож байгаа тамирчдаа очиж дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа талаар мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *