Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын түймрийн улмаас Толгойт орчимд агаарын чанарын үзүүлэлт аюултай хэмжээнд байна

ОХУ-ын Сибирь, Байгаль далайн орчимд асч буй ойн түймрийн утааны улмаас Улаанбаатар хотын Амгалан орчимд агаарын чанарын үзүүлэлт 236 буюу “Бага зэргийн бохирдолтой” гарсан бол МҮОНРТ-ийн орчимд 741, Толгойтод 790 буюу “Маш их бохирдолтой” гэсэн үзүүлэлт гарчээ. Улаанбаатар хотын баруун зах буюу Нисэх орчимд 43 буюу “цэвэр” гэсэн чанарын мэдээлэл байна.

Сибирь, Байгаль далайн орчимд асч буй ойн түймрийн 100 орчим голомт байгаа гэх мэдээлэл бий. Хил залгаа нутгуудад ойн түймэр их хэмжээгээр гарч байгаа тул зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд аялагчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр хиймэл дагуулын зургаас харахад түймрийн утаа зөвхөн Улаанбаатарт бус бусад орон нутагт ч мэдэгдэхүйц хэмжээнд байгаа юм байна. Агаар чанарын үзүүлэлт нь 500-аас дээш гарсан үед аюултай бүсэд хамрагддаг. Ийм байршилд байгаа иргэдийн хувьд хамгийн түрүүнд гэрээсээ гарахгүй байх шаардлагатай. Мөн цэвэр агаарт гарах хэрэгтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *