Categories
гадаад мэдээ

Эрдоган цаазын ялыг дахин хэрэгжүүлэхээ амлав

Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган “Туркийн ард түмэн цаазын ялыг эргүүлэн тогтоохыг хүсч байна. Тиймээс бид хүмүүс юу ярьж, юу хүсx байгааг анхаарч үзэх ёстой. Ард олны хүсэл сонирхлыг үл тоон “Үгүй, энэ бидэнд хэрэггүй” гэж хэлээд орхиж болохгүй биз дээ” хэмээн Германы ARD телевизийн сувгаар үг хэлэхдээ тэмдэглэсэн байна.

Тэрээр “Евро комиссийн нарийн бичгийн дарга Жан-Клод Юнкер “Хэрвээ Турк улс ялын дээд хэмжээг хуульчилбал Европын Холбоонд нэгтгэхгүй” гэж мэдэгдсэнтэй холбогдуулан дээрх мэдэгдлийг хийжээ. Эрдоган Туркэд цэргийн эргэлт хийх оролдлого гарсны уршгаар амь үрэгдсэн хүмүүсийг оршуулах гашуудлын цуглаан дээр цаазын ялыг дахин тогтоох шаардлагатай болсныг мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *