Categories
мэдээ нийгэм

Ус цэвэршүүлэх байгууламжийн засварын ажил үргэлжилж байна

Өнгөрсөн хавар хийж эхэлсэн цэвэрлэх байгууламжийн засварын ажил 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард засварын ажил бүрэн дуусна хэмээн Ус сувгийн удирдах газраас мэдээллээ. Олон жилийн турш хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа ба шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна. Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж байна. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгах ажлыг эхлүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *