Categories
гадаад мэдээ

Сирийн талаархи гурван талт хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

Өнөөдөр Сирийн энхийн хэлэлцээг яаралтай сэргээн үргэлжлүүлэх зорилгоор АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид уулзахаар төлөвлөжээ. Уг уулзалтад Стаффан де Мистура оролцож магадгүй гэж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна. “Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын багийн зохион байгуулж буй гурван талын уулзалтад Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура уригджээ. Уулзалтын үеэр тэд Сири дэх нөхцөл байдал болон улс төрийн үйл явцыг хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэнэ” гэж НҮБ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэлдээ дурьдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *