Categories
гадаад мэдээ

Афганистанд жагсаал хийж байсан Хазара иргэдийн дунд бөмбөг дэлбэрчээ

Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн бямба гаригт Афганистаны Кабул хотод үндэстний цөөнх болсон Хазарачууд баруун Кабулд тусгаарлагдсан Бамян дүүрэгт цахилгааны шугам татахыг шаардан жагсаал хийж байхад нь тэсрэх бөмбөг дэлбэрч маш олон хүн амиа алджээ.

Тэнд ажиллаж байсан Афганы чөлөөт сэтгүүлч Фатима Фази “Миний эргэн тойонд маш олон хүмүүс цусандаа хутгалдан хэвтэж зуу зуун хүмүүс ийш тийшээ зугтан гүйж байхыг би харлаа” хэмээн CNN-д мэдээлжээ.

Кабул хотод 80 хүн алуулж 260 шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Энэхүү гэнэтийн явдалд цочирдож балмагдсан хүмүүс хаа хамаагүй зугтаан одсон бөгөөд дэлбэрэлтийн дууссаны дараагаар гэр бүлийнхэнээ хайн явж байна.

Энэхүү бөмбөгийг Исламын бүлэглэлийн хоёр амиа золиослогч дэлбэлсэн аж. Гурав дахь нь бөмбөгөө дэлбэлж амжилгүй цагдаагийн албан хаагчид буудуулжээ. Мөн Жихадын террорист бүлэглэл Афганастинд үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байгаа аж. Тэд Ирак, Сири-д алдагдсан газар нутгийнхаа төлөө тэмцдэг аж.

Мөн гурван долоо хоногийн өмнө Талибаны амиа золиослогч бөмбөг дэлбэлж 34 хүн амиа алдаж байжээ. Зургаадугаар сарын 20-нд Афганы Кабул хотод мөн амиа золиослогч бөмбөг дэлбэлж 14 Непалын тусгай ажилтан, Канадын элчин сайдын яамны нэг ажилтныг хороожээ.

Өчигдөр болсон Шийтийн шашныг шүтдэг Хазарачууд Афганистаны парламентын ордон болон Кабулын их сургуулийн ойролцоо жагсаж байсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *