Categories
мэдээ соёл-урлаг

Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит анхдугаар уралдаан болно

Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зарлажээ. Учир нь энэ жил Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа аж. Тиймээс Монгол Улсын Соёл урлагийн их сургууль Норовбанзад сан болон Монголын уртын дууны холбоотой хамтран Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогчдын хувьд “А”, “Б” гэсэн хоёр зэрэглэлд хамрагдана. Үүнд “А” зэрэглэлд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон “Б” зэрэглэлд ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой юм. Энэхүү Олон улсын анхдугаар уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд сарын хугацаанд Соёл урлагийн их сургуулийн байранд бүртгүүлсэн байх шаардлагатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *