Categories
мэдээ спорт

Боксчид маргааш Бразилийг зорино

Олимпийн наадамд оролцох боксын эрэгтэй шигшээ багийн тамирчид маргааш Бразилийг зорих гэж байна. Энэ удаагийн зуны олимпод Монголын боксын холбооны зургаан тамирчин оролцохоор болсон. Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52/, Э.Цэндбаатар/56/, Д.Отгондалай /60/, Б.Чинзориг /64/, Б.Түвшинбат /69/ нар олимпийн эрхээ авсан билээ. Багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, туслах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагчаа Б.Төмөрбаатар ажиллаж байна.

Баг тамирчид Хандгайтад бэлтгэлээ хийсэн бөгөөд Бразилд 12 хоногийн бэлтгэл хийх хуваарьтай байгаа аж.

Сонирхуулахад, Монголын боксын фэн клүбээс “Бокс” сэтгүүлийг эрхлэн гаргажээ. Тэд өнөөдөр энэхүү сэтгүүлийнхээ нээлтийг Спортын төв ордны хурлын танхимд 16.00 цагаас хийхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *