“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг өчигдөр байгууллаа.Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулав. “Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой. Олон улсын тэргүүн туршлага, үндэсний компанийн хамтын ажиллагаа Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлж байгаа нь Оюу толгойд төдийгүй үндэсний уул уурхайн салбарт үр өгөөжөө өгнө” гэв.
Categories