Categories
гадаад мэдээ

Холливуудын одод Хилари Клинтонг дэмжих аян өрнүүлжээ

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль болох билээ. Тэгвэл Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтоныг холливуудын одод дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэд олон нийтийн сүлжээнд түүнийг дэмжих аян зохион байгуулж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээлжээ.

Жүжигчин Уилл Смит инстаграмдаа “Хилариг дэмжиж байна. Энэ хатагтай сайн төрийн тэргүүн болж чадна. Та дэмжиж байна уу” хэмээн бичжээ. Уг сэтгэгдлийн дор жүжигчин Том Круз, Брэд Питт, Орланда Блум, дуучин Тэйлор Свифт, Селена Гомез зэрэг 50 гаруй алдартан “Дэмжиж байна” гэж бичсэн байна. “Холливууд Хилариг дэмжиж байна” гэх аянг тэд санаачилсан аж.

Харин Хиларигийн гол өрсөлдөгч тэрбумтан Дональд Трамп твиттер хуудастаа “Иргэдийг бүү төөрөгдүүл. Зөвхөн энэ улсын төлөө зүрх нь цохилдог хүнийг сонгох хэрэгтэй. Алдартнуудын ард нуугдаж төрийн сэнтийд залрах нь хууль бус” гэж жиргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *