Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүтцийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Уг хууль батлагдсанаар шинээр байгуулагдах Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллах болж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд;
  2. Монгол Улсын Шадар сайд;
  3. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  5. Гадаад харилцааны сайд;
  6. Сангийн сайд;
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
  9. Батлан хамгаалахын сайд;
  10. Барилга, хот байгуулалтын сайд;
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
  12. Зам, тээврийн сайд;
  13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  15. Эрчим хүчний сайд;
  16. Эрүүл мэндийн сайд.

Засгийн газрын бүтцэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамыг үндсэн чиглэлийн яамдын тоонд багтаасан. Ингэснээр үндсэн чиглэлийн яамдын сайд нарыг УИХ-аас санал болгох боломжтой болжээ.

Шинэ Засгийн газар 27 агентлагтай ажиллахаар Засгийн газрын бүтцийн хууль батлагдлаа. Агентлагийн 10 нь тохируулагч, 17 нь хэрэгжүүлэгч агентлаг байх юм. Мөн нэгдсэн удирдлагаар үйл ажиллагаа нь хангагдаж байсан зарим агентлаг салах боллоо. Тодруулбал, Гааль, татварын ерөнхий газрыг тусад нь байгуулах болжээ.

Тахарын алба татан буугдаж, гэрч, хохирогчийг хамгаалах үүрэг пункц нь Цагдаагийн байгууллагад шилжин очсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *