Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын тайлангаа гаргалаа

oyu tolgoiБаяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцсэн байна. Харин тус компанийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгаалжээ. Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. “Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175 000–195 000 тонн баяжмал дахь зэс, 255 000–285 000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *