Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд та бүхэн нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316 үйлчилгээ, Засгийн газрын харьяа, Яам болон агетлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг нь алдагдуулсан иргэний цахим үнэмлэхээ Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой болжээ.