“Өдрийн
сонин”-ы даваа гаригийн дугаар
хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Дөрвөн
тэгш ой давхацсан Үндэсний их баяр наадам маань сайхан болж өнгөрлөө. Мөн АСЕМ-ын
дээд хэмжээний уулзалт маш амжилттай зохион байгуулагдаж дэлхий тэр чигтээ
Монголыг сонордсон түүхэн үйл явдлаар дүүрэн өдрүүд үргэлжиллээ. “Өдрийн сонин”-ы
даваа гаригийн дугаараас эдгээр болон бусад мэдээ мэдээллийг унших боломжтой.
Тухайлбал,
нэгдүгээр нүүрэнд Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбатай хийсэн
ярилцлага болон Барилгын цэрэгт хагас зуун жил зүтгэсэн гавьяат барилгачин,
хурандаа М.Мөнхбатынд өнжсөн “Танайд өнжье” буланг онцолж байна.
Улс
төрийн хоёр болон тавдугаар нүүрнээс Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт
АСЕМ-ын эргэн тойронд болсон үйл явдлуудын талаар уншиж сонирхоорой.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа
нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж
байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт нийтлэлч Э.Энэрэлийн “АСЕМ-ын алсдаа ирэх үр шим гэж бий” нийтлэл хэвлэгдэн
та бүхэнд хүрч байна.
Мөн улс төрийн
зургадугаар нүүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АСЕМ-ын уулзалтын
үеэр ямар ямар орны Төр, засгийн тэргүүнүүд айлчилсан тухай болон уулзалтын
үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын 38 тэрбум төгрөгийн өрийг
тэглэсэн талаар дэлгэрэнгүйг уншаарай.
Баримт, үйл явдлын
долдугаар нүүрэнд Баянзүрх дүүргийн газрын албаны дарга Н.Батсүх нь бусдаас
бэлэн мөнгө бүхий авлига авж байхдаа үйлдэл дээрээ баригдсан талаар нийтэллээ.
Мөн Баян-Өлгий аймагт буусан үерийн улмаас хохирол амссан иргэдэд зориулсан
тусламжийн цуваа эздэдээ хүрчээ.
Дэлхийн цахим
худалдааг атгасан “Алибаба”-гийн эзэн Жек Ма энэ сарын 25-нд манай улсад ирэх
гэнэ. Түүний амьдрал болоод хөдөөгийн тосгоны жирийн айлын хүүгээс хэрхэн
дэлхийн аварга биенесмэн болсон талаар сонирхолтой нийтлэлийг наймдугаар
нүүрнээс унших боломжтой.
18 дугаар нүүрнээс
өнөө жилийн бөхийн барилдааны эргэн тойрон дахь сонирхолтой агшнуудыг түүнчлэн
хэн хэн ямар цол хүртсэн тухай нийтлэлийг хэвлэн уншигчдадаа хүргэлээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан”
компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”,
“Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л
цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь
сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн
утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН”
ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ