Өнгөрсөн шөнө Түркийн цэргийнхэн эх орноо удирдана хэмээн Ерөнхийлөгчөө эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. Харин “Манай улсын зүгээс одоохондоо Түрк улсад суугаа элчин сайдын яамтай холбогдож амжаагүй байна. Холбогдоод олон нийтэд мэдээлнэ” гэж Гадаад Хэргийн Яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Батхишиг хэллээ.
Манай улсаас Түркэд 3.500 гаруй иргэн байдаг ажээ. Тэдний 200 орчим нь Анкара хотод оршин суудаг юм байна. Гэхдээ ихэнх нь Истанбулд амьдардаг ажээ.
Н.Ганаа