Өчигдөр шөнө
Туркт цэргийнхэн бослого гаргах гэж оролдлоо хэмээн Туркийн Ерөнхий сайд СNN-д мэдээллээ. CNN-д мэдээлснээр цэргийн нэгэн бүлэглэл үндэсний телевизээр төрийн эргэлт хийснээ мэдэгдэж, улс орныг удирдаж, хөл хорио тогтоон, цэргийн дэглэм тогтоосон хэмээн зарлажээ. Тэд мэдэгдэлдээ “Одоогийн Засгийн газар нь ардчилал, иргэний хууль дүрмийг гуйвуулж байгааг дурдаад шинэ Үдсэн хуулийг тогтооно” гэсэн байна.
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган үүнийг цөөнхийн дэгдээсэн бослого хэмээгээд, бослого гаргасан хүмүүсийг дарах болно гэдгээ мэдэгдсэн байна. Эрдоган CNN Turk сувагт гар утсаар ярихдаа ард түмнээ гудамжинд гарч бослогыг эсэргүүцэхийг уриалжээ. Мэдээллийн сувгуудын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Р.Эрдонган одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Армийнхан Еөнхийлөгчийн ордон болон бусад чухал бүх газруудыг бүсэлсэн байна. Улмаар Анкара хотын дээгүүр нисдэг тэрэг, онгоцоор маш доогуур нислэг хийж байгаа аж. Мөн Босфорын хоолойгоор нэвтрэх замын хоёр урсгалыг хаажээ. Одоогоор Туркийн бүх нислэгийг цуцлаад байгаа юм байна.
НАТО-гийн Ерөнхий
нарийн бичгийн дарга Jens Столтенберг өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Би
дөнгөж саяхан Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглутай яриад байна.
Тэрээр “Би Туркийн явдлыг харж байна. Та бүхэн тайван байж энэ бүхэн намжана
гэдэгт итгэх хэрэгтэй. Туркийн ардчилалд итгэх хэрэгтэй. Турк бол НАТО-н чухал
холбоотон юм” гэжээ.