АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулсан бэсрэг наадам өнөөдөр “Чингисийн хүрээ” цогцолборт болсон юм. Наадмын хүчит бөхийн барилдаанд хүчит 16 бөх зодоглож, Монгол Улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Улсын заан Т.Санчир үзүүрлэсэн юм. Бэсрэг наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ монгол наадамтай бидний амжилт ялалт холбоотой хэмээн онцолж байсан билээ.
Categories