АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд манай улсад болж байгаа билээ. Уулзалтанд Ази, Европын улс орнуудын удирдагч, Төр засгийн тэргүүнүүд хүрэлцэн ирж, оролцож байгаа. Тиймээс гадны зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлалыг таниулан сурталчилахын тулд “Бэсрэг наадам” зохион байгуулж, үзүүлж байгаа юм. 11 дүгээр уулзалтын бэсрэг наадам яг одоо “Чингисийн хүрээ” цогцолборт болж байна. Наадмын тайзыг Монгол гэр хэлбэрээр засан, тохижуулжээ. Мөн наадмын талбайд зочид хүлээн авах монгол гэрүүд барьжээ. Хүндэтгэлийн өргөө гэрт АСЕМ-ын гишүүн 51 орны төрийн тэргүүний хөрөг зургийг байрлуулсан байна.
Н.ГАНАА