Categories
гадаад мэдээ

Дмитрий Медведев Ангела Меркел нар Украйны асуудлаар хэлэлцлээ

Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Германы канцлер Ангела Меркел болон түүнийг дагалдах төлөөлөгчид АСЕМ-ийн уулзалтын үеэр богино хэмжээний уулзалт хийхээр товлосон гэж Оросын Ерөнхий сайдын зөвлөх Сергей Приходко Москвагийн хэвлэлийн төлөөлөгчдөд мэдээлжээ. Тэдний гол ярилцах асуудлын нэгэнд Украйны асуудал орж байгаа аж.

Дмитрий Медведев АСЕМ-ийн уулзалтын үеэр Чехийн Ерөнхийлөгч Милос Земан болон Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадес нартай ажил хэргийн уулзалт хийсний дараа Швейцарийн Ерөнхийлөгчтэй долдугаар сарын 15-нд болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаар уулзах аж. Энэ талаар Ангела Меркель “Украйны зүүн бүс нутагт энхийг тогтоох Минскийн хэлэлцээний асуудлыг хэлэлцсэн. Минскийн хэлэлцээг аль болох хурдан хэрэгжүүлэх нь аль аль талуудын хувьд маш чухал” хэмээн хэллээ.

Түүнчлэн ОХУ, ЕХ-ны худалдаа-эдийн засгийн харилцаа, түүний хөгжлийн арга замуудыг хэлэлцсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *