АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ. Тус барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй хүчит 16 бөх барилдаж байна. Мөн энэ үеэр Монгол ёс заншил, өв уламжлалыг илтгэсэн урлагийн тоглолтууд болжээ. Түүнчлэн хурдан морь уралдуулж, сурын харвааны тэмцээнийг зохион байгуулж, зочдод сонирхууллаа.
Б.НАРАН