Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн
зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ирлээ. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авсан юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэхүү айлчлал нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр
дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын
ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач
холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн
зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын
Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян
бараалхана. Мөн энэ сарын
15-16-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд
түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм байна.