Categories
мэдээ спорт

Өнөөдөр бүжгийн наадмууд болно

Өнөө орой 21.00 цагаас Чингисийн талбайд “Талын бүжиг” Монгол
туургатны бүжгийн их наадам болно. Монгол туургатан улс орнууд болох БНХАУ-ын
ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Халимаг,
Буриад улс, Монгол улсын мэргэжлийн урлагийн театр, чуулгын уран бүтээлчид
нийлсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглолтод оролцох юм байна.

Мөн Үндэсний Соёл амралтын
хүрээлэнд өнөөдөр “Энх тайван, эв нэгдэл, Найрсаг Улаанбаатар”
уриатайгаар зохиогдож буй “Silence White” Монголын тэргүүлэх бүжгийн хэмнэлийг
“Монгол микс Прожект” ХХК-тай хамтран зохион байгуулна. Тус үйл ажиллагаа нь
Үндэсний их баяр наадмын үеэр залуучуудад зориулсан томоохон үйл ажиллагаа болж
төлөвшиж буйн дээр их хотын соёлыг түгээх, найрсаг харилцааг төлөвшүүлэхэд
чухал ач холбогдолтой ажээ.

Н.Чимэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *