Улаанбаатар хотын цагдаагийн газраас баяр наадмын үеэр хүүхэд төөрөхөөс
сэргийлж эцэг эхийнх нь утасны дугаарыг бичсэн 700-800 ширхэг бугуйвч тараасан
байна. Энэ жилийн наадам урьд урьдын жилүүдээс хөл хөдөлгөөн ихтэй болж байна .
Энэ нь Монголд болж байгаа АСЕМ зэрэг олон улсын чанартай хурал чуулган,
тэмцээнүүдтэй холбоотой. Тиймээс үр хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байхыг
Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх төв”-өөс анхаарууллаа.