Categories
мэдээ спорт

Наадмын шагайн харваанд 728 харваач оролцож байна

Энэ жилийн шагайн харваанд аймаг, нийслэлийн 728 харваач наадамд цэц
мэргэнээ сорьж байна. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 42, Дархан мэргэн 2,
Гарамгай мэргэн 21, Монгол Улсын мэргэн 41, Дэд мэргэн 38, Харьшгүй мэргэн 19,
Аймгийн гоц мэргэн 134 оролцож байна. Ахмад шагай харваачдын тоглолт 10 баг
гурван хэсэгт хуваагдаж тойргоор тоглон хэсгээс нэг баг шигшээд шалгарч өнөөдөр
тоглох юм байна. Шагайн харваачдаас хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат
60 гаруй жил харвасан 75 настай М.Жийлин гуай гэнэ. Энэ жилийн нийт харваачдын
70 гаруй хувь нь залуу харваачид байна гэж Шагайн харвааны холбооноос онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *