Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Энэтхэгийн Ерөнхийлөгч Мукержигийн илгээсэн мэндчилгээнд “Монгол Улсын засгийн газар болон нөхөрсөг ард түмэнд Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Энэтхэгийн засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувийнхаа зүгээс мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсье” гэжээ.

Мөн уг мэндчилгээнд “хэдийгээр Энэтхэг болон Монгол Улс газар нутгаар хиллэдэггүй боловч манай хоёр улс бол эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн оюун санааны хөршүүд юм” гэсэн байна.

Мөн Мукержи хэлэхдээ “2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлал хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Хамтын ажиллагааны шинэ эрин үеийн хуудсыг нээсэн манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *