Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Тусгаар тогтнолын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болж буй төрийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлэн, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүллээ.