Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд Н.Алтантулга, эмэгтэй төрөлд С.Цэцэг-Өлзий нар түрүүлжээ.
Энэ жилийн хүүхдийн сур харваанд 21 аймаг, 9 дүүргээс нийт 130 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Ингээд та бүхэнд хүүхдийн сур харвааны дүнг танилцуулж байна.
Эрэгтэй:
1-р байр: Нармандах Алтантулга / 29 оноогоор / БаянӨлгий аймгийн Алтай сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хороо Цэц Мөнгөн сум компанийн харваач өсөх идэр
2-р байр: Бат-Эрдэнэ Мөнх-Эрдэнэ /26 оноогоор/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин
3-р байр: Хорлоо Цогбаяр /26 оноогоор/ Баян-Өлгий аймаг Буянт Сумын уугуул Алдар спорт хороо Жем интернешнл компаны харваач 2016 оны Улсын аврага
4-р байр: Сайхантулга Цэнд-Аюуш /25 оноогоор/ Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин
5-р байр: Батбуян Сэргэлэн /24 оноогоор/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-н 11-р ангийн сурагч
Эмэгтэй;
1-р байр Сайнбилэг Цэцэг-Өлзий / 26 оноогоор / Дорноговь аймаг Хатанбулаг сумын уугуул ЕБС-н 5-р сургуулийн 11-р ангийн сурагч
2-Р БАЙР Баянбилэг Энхжин / 25 оноогоор / Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор 9-р анги Хангарьд спорт клубын тамирчин
3-р байр Мэндбаяр Оюунзул /25 оноогоор/ Дорноговь аймаг Өргөн сумын уугуул ЕБС-н 5-р сургуулын сурагч Өсөх идэр мэргэн
4-р байр Хаянхярваагийн Солонго /25 оноогоор/ Дорнод аймгийн Хэрлэн сумын Харьяат 1-р сургуулийн 12-р ангийн сурагч
5-р байр Буманчимэг Цэнгэлмаа / 24 оноогоор / Өмнөговь аймаг Манлай сумын уугуул Дорноговь аймгийн ЕБ-н 1-р сургуулийн харваач тус тус эзэллээ.
One reply on “Хүүхдийн сур харваанд 130 харваач цэц мэргэнээ сорьжээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru