Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дээлтэй Монгол” наадамд гадаадын жуулчид ирж оролцов

“Дээлтэй Монгол” наадам Чингисийн талбайд боллоо. Наадмыг нээж “Улаанбаатар” чуулгын дуучин Хонгорзул, Батболд, Анхчимэг, Дорж нар Монгол ардын уртын дуу “Уяхан замбуутивийн наран”-г эгшиглүүллээ. Мөн МУГЖ Алтанцэцэг “Мандах нар” дуугаа дуулж, үндэсний циркийн тоглолт боллоо. Үүний дараа бүх дүүргүүдийнхэн үндэсний хувцастайгаа жагсаж сонирхуулав. Өнөө жил гаднын жуулчид их монгол дээлээр гоёцгоон ирцгээсэн нь онцлог харагдаж байв. Ингээд “Дээлтэй Монгол” наадмыг үзэж сонирхож явсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо.

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны өндөр настан Н.Нанжидмаа “Өнөөдрийн “Дээлтэй Монгол” наадам сайхан болж байна. Жил болгон энэ наадам зохион байгуулагддаг юм байна. Манай хорооноос намайг урьж оролцуулж байгаад баяртай байна. Манай хорооноос 50 гаруй хүн оролцсон. Ахмад настанууд, залуучууд, хүүхдүүд оролцлоо. Ийм сайхан уламжлал болгон явагдаж байгаа зүйлийг жил болгон явуулаасай гэж хүсч байна. Гадаадынхан их ирсэн байна. Бас Өвөр Монголоос ахан дүүс маань ирсэн нь үнэхээр сайхан санагдлаа.

Солонгосын жуулчин Пэк Жи Вон “Өнөөдөр үнэхээр гайхмаар байна. Тэмээ үнэхээр сүрдмээр санагдаж байна. Монголд сайн дурын үйл ажиллагаа хийхээр ирсэн багийн гишүүн. Монголд гурван долоо хоног болно. Удахгүй Хархорин явна.

Бид нар Дундад Азийн сайн дурын “Пасс” нийгэмлэгийн гишүүд. Манай нийгэмлэг нь Солонгосын янз бүрийн хотуудаас ирсэн оюутнуудаас бүрддэг. Бид сайн дурын үйл ажиллагаагаар Азийн ихэнх орнуудаар явдаг. Тайвань, Монгол, Солонгос гэх мэт олон улсууд руу явдаг. Бид нар 25-уулаа ирсэн. Тав хоногийн өмнө танилцаад Монгол руу ирэхээр болсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *