Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Уясахын бор шүдлэн түрүү магнайд хурдаллаа

Нар хур тэгширсэн энэ өдөр Хүй мандлын дэнжид хурдан шүдлэнгийн уралдаан боллоо. Шүдлэн насны уралдаанд 290 үрээ мордсон билээ. 16:00 цагт гарааны зурхай руу мордсон шүдлэн насны морьд 17:00 цагт барианы зурхайд орж ирлээ. Архангай аймгийн Ихтамир сумын уяач Жаргалсайханы Уясахын хурдан бор үрээ түрүү магнайд хурдалж, Монголын төрт ёсны их баяр наадамд торгон жолоо өргүүллээ. Увс аймгийн
Малчин сумын Цагдаагийн Нүүдлийн хонгор аман хүзүү, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Х.Түмэнбаярын хонгор үрээ,айргийн гуравт, Ховд аймгийн Алтай сумын уяач Ц.Гантөмөрийн хонгор айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Богд сумын уяач Ганболдын халзан айргийн тавд хурдаллаа.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *