Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зарим дипломатчдад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртээн Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдгээр шагнав.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Энхбат нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын зөвлөх Б.Одонжил, Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Г.Ганболд нарыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор шагнасан юм.
Цол, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв.