Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн түүхэн ой болж төрийн өндөрлөгүүд Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө.
Д. Сүхбаатар нь 1921 оны гуравдугаар сарын 24-нөөс 1922 оны арванхоёрдугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны дөрөвдүгээр сарын 10-наас 1923 оны хоёрдугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны хоёрдугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашжээ.
Тэрбээр1923 оны хоёрдугаар сарын 20-нд үл мэдэгдэх шалтгаанаар насан эцэслэжээ.